Шадивлан хүртэлх замыг ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2011.10.20-нд нийтлэгдсэн

Шадивлан хүртэлх замыг ашиглалтад оруулна











Улаанбаатар хотын хэмжээнд авто зам шинээр тавих болон
сэлбэн нөхөөс тавих ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Өвлийн хүйт орохоос
урьтаж хийгдэж байгаа замын ажлууд захаасаа дуусч буй аж. Тухайлбал,
Дамбадаржаад хамаарах Сэлбийн зүүн эргээс Шадивлан хүртэлх зургаан км авто зам,
Сансарын шатахуун түгээх станцаас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замуудын ажил
дуусч, өнөөдөр хүлээлгэж өгөхөөр болжээ. Авто замын нээлт өнөөдөр 14.00 цагт
дээрх газруудад болох юм байна.

Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд авто замын
гүйцэтгэлийн ажлыг эрт эхэлсэн юм. Ингэснээр авто зам чанартай тавигдсан гэсэн
мэдээллийг нийслэлийн Авто замын газраас өгөөд байгаа. Гэхдээ хэр чанартай авто
зам тавьсан бэ гэдэг нь замууд хэр удаан наслахаас хамаарна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж