Хэтэрхий их бялуу идсэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Хэтэрхий их бялуу идсэн үү?

“American Pie” киноны дөрөв дэх ангийг бүтээхээр болж, коллежийн найзууд дахин нийлэх гэж байна. Гэвч киноны гол дүрийн нэг жүжигчин Жейсон Биггс амттанд хэтэрхий орсон уу, жин их нэмсэн нь продюсерүүдийн санааг зовоож байгаа гэнэ. Тэрбээр хэвийн байдалдаа орохын тулд фитнесс клубт явж байгаа сурагтай. Гэсэн ч жүжигчин эр амьдралын хэв маягтайгаа эвлэрч, футболк, богино өмднөөс салахаа больжээ.

Жейсон Биггсийн оролцож байсан  “Mad Love” шоуг ердөө нэг сар цуцалсны дараа тэрбээр турах гэж дасгал хийхээс залхаж эхэлсэн гэнэ. 1999 онд анх дэлгэцнээ гарч шуугиан дэгдээж байсан “American Pie” киноны дөрөвдүгээр анги ирэх 2012 онд кино театруудаар гарч эхлэх гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж