”Хөх толбот хүмүүс” Францад нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

”Хөх толбот хүмүүс” Францад нээлтээ хийнэ

Монголын кино Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийнэ. Ийм гоё мэдээ дуулаагүй уджээ.

Нэг ёсондоо Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрэхээр тэмцэж, хөгжиж буйг энэхүү кино харуулж байна гэж ойлгож байна.

Энэхүү түүхэнд тэмдэглэгдэж буй киноны нэр бол "Хөх толбот хүмүүс"

Киноны ерөнхий агуулга гэвэл:

Монголчуудын хувьд Монгол хүн болж төрөх, түүнчлэн өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн нүүдэлчидийн гайхамшигт зан төрх, хэв шинж, өв уламжилал мартагдан үгүй болж байгаатай холбогдуулан зохиолыг бичиж, киног бүтээсэн юм байна.

"Сумын төвөө ч гүйцэд үзээгүй Монгол залуу харийн орныг зорьж, өвгөдийнхөө захисан алдагдаагүй хүн чанар, нандин өв соёлыг тээж явсаар эх орон, эх нутагтай байх гэдэг ямар их зол завшаан бэ гэдгийг ойлгон нутаг буцаж байгаа хүүгийн амьдралыг харуулсан" киноны албан ёсны сайт дээр бичсэн байна

Киноны дүрүүдэд Монголын томоохон жүжигчид тоглосноос гадна та бидний сайн танил болсон Өвөр Монголын дууч хүү Уудам тоглосон нь киног илүү сонирхолтой болгож байгаа гэж бодож байна. За тэгээд киноны уран бүтээлчид, жүжигчдийн тухай мэдээлэл, зураг хөрөгтэй танилцая гэж хүсвэл www.doz.mn сайтаар орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Ер нь Монгол кино урлаг харьцангуй хурдтай хөгжиж байгаа гэж ойлгож байна.

Жишээ нь гэхэд Монголд анхны 3D кануу хийгдээд нээлтээ хийгээд олныг байлдан дагуулж байна.

Монгол кино гэхээр холивудад ч юм уу хийсэн кинотой төстэй байдаг гэсэн ойлголтыг сүүлийн үеийн бүтээлүүд няцаасаар байгаа.

Х ТҮЦ-ийн "болсон явдал" кану гэхэд л би лав холивудын яг тийм зохиолтой кануу мэдэхгүй юм байна гэх мэт. Туслах дүрүүд нь кануны төгсгөлд гол дүр болон хувирч байх сонирхолтой шийдлийг холивудад биш монголд сэтгээд хийсэн байна гэдэг бол сайхан санагдаж байлаа.

Мөн энэ ДОЗ-ын хийсэн "амьдрах тасалбар" гээд кино гэхэд тухайн үедээ хамгийн сайн хийгдсэн кино гэж би хувьдаа ойлгодог. Хүнд жанрын сэтгэлд юм үлдээсэн кино болж байсан.

Монгол үзэгчид Америк, Солонгос Япон Хятад гээд дэлхийн киноны акулуудын бүтээлийг үзэж амташсан "нилээд хэрэглээ өндөртэй" ард түмэн билээ. Тэгвэл Монгол уран бүтээлчид хэрэглээ өндөртэй нөхдөдөө таалагдахуйц бүтээл туурвиж байгаа нь яалт ч үгүй хөгжиж буйгийн илэрхийлэл буйзаа.

http://vitaminjuulalt.blog.banjig.net/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж