Байлдааны тэсэрч, дэлбэрэх бодис олджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Байлдааны тэсэрч, дэлбэрэх бодис олджээ

Говьсүмбэр аймгийн нутгаас 100 гаруй төрлийн байлдааны тэсэрч дэлбэрэх
бодис олджээ. Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай ангийнхан
өнгөрсөн долоо хоногт тус аймагт ажиллаж, тэдгээрийг аюулгүй болгосон
байна. Говьсүмбэр аймгийн Засаг даргын мэдээллийн дагуу аврах тусгай
ангийн тэсэрч дэлбэрэх бодистой тэмцэх бүлгийнхэн ажилласан байна.
Ойролцоогоор 30 гаруй километрт самналт хийж, 100 гаруй төрлийн бодисыг
илрүүлэн устгажээ. Тус аймагт хуучин Зөвлөлтийн цэргийн анги байсан учир
дэлбэрэх аюултай байлдааны хэрэгсэл олноороо ийнхүү олдсон байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж