Гишүүд зам засварын ажилтай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Гишүүд зам засварын ажилтай танилцав

Эдийн засгийн байнгын хорооны гишүүд нийслэлд шинээр баригдсан автозамын шинэчлэлтэй өнөөдөр танилцлаа. Энэ жил нийслэлд  шинээр тавигдсан 16 замын ажилтай танилцсан бөгөөд  Шархадны замаас эхний шалтгалтаа эхэлсэн юм. Шархадны зам нь 4,1 тэрбум төгрөгөөр шинэ технологи ашиглан өнгөрсөн есдүгээр сарын 1-нд бүрэн хүлээлгэн өгчээ. Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртлэх 6,7 км, Дамбаас Шадивлан хүртлэх зургаан км, Гоодойн зуслангийн 3,3 км зам, ТЭЦ-4-ийн 6,4 км зам зэрэг 16 замын ажилтай танилцсан юм. Энэ жил шинээр тавигдсан замууд замыг хийж гүцэтгэж байгаа компаниудын эргэн төлөх нөхцөлтэйгээр гүйцэтгэж байгаа учраас улсын комисс хүлээж авсан болон ажил нь дуусч байгаа замуудын чанарыг шалгах зорилготой байсан бөгөөд шинээр тавигдсан замуудаас Шархадны зам буюу Герман улсын технологи ашигласан буюу хуучин асфальтыг хуулж, цементээр бэхжүүлэн тавьсан нь чанартай байж магадгүй ч замын чанарыг цаг хугацаа л харуулна гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд үзэж байлаа. Ажлын хэсгийн гишүүн Р.Буд хэлэхдээ “Зам засварын ажил ололттой ч, дутагдалтай ч зүйл их байна. Тухайлбал Шархадны замын хучилт чанартай ч борооны ус зайлуулах шугам бөглөрсөн, байхгүйгээс борооны улиралд шинэ замд нөлөөлөх магадлалтай. Мөн явган хүний зам дээр байрлуулсан замын хөдөлгөөний тэмдэглэгээг дутуу суурилуулсан гээд сайн, муу талтай байна. Ирэх жил бид юуг анхаарах, яаж хөрөнгө мөнгийг нь төсөвлөж зохицуулах вэ гэдгээ газар дээр нь шалгаж байгаа нь энэ юм” гэлээ.

Ш.Чимэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж