“Харри Поттер” киноны од Эмма Ватсон Хогвартын шидтэний сургуулийн сурагч байхаа больж, Оксфордын их сургуульд элсчээ. Хичээлээ байнга тасалдаг оюутан түүнийг Британийн залуу жүжигчний лекцийн танхимд сууж байхад нь таниагүй гэнэ. Эмма Ватсон “Харри Поттер” кинонд тоглосны дараа дэлхийн хэмжээний од болж, 24 сая фунт стирлингийн орлого олсон юм. Оксфордын их сургуулийн шинэ оюутан Эмма Ватсон блогтоо Оксфордын их сургуулийн өмнө авахуулсан зургаа тавьж, “Бүгдэд нь сурлагын амжилт хүсье. Би хичээлдээ шамдаж, маш завгүй байгаа болохоор сайн уу, баяртай л гэж хэлье дээ” гэжээ. Тэрбээр Оксфордод суралцахын хажуугаар жүжиглэх ур чадвараа сайжруулахаар хичээж байгаа гэнэ.
Н.Энх