Төсвийн тодотголыг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголыг хэлэлцэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2011 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Ингэхдээ  гишүүдээс ирүүлсэн 20 орчим зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахаар болж эхнээс нь хураалгасан ч гишүүдийн ирц тааруу байсан тул хэлэлцүүлгийг хойшлуулж, дараагийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтсон юм. Ингэснээр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлэв.

Г.Дарь  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж