Өнгөрсөн дөрөвдүгээр сард амаржиж ихэр хүүхэдтэй болсон дуучин Мэрай Кейри баасан гаригт Америкийн ABC телевизийн нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Монро, Марокко нэртэй ихрүүдээ анх удаа олон нийтэд танилцуулсан байна. Телевизийнхэн дуучин Мэрай Кейри, түүний нөхөр жүжигчин Ник Кэннон нарын Нью Йорк хот дахь гэрт нь очиж ярилцлага авчээ. Телевизийн хөтлөгч Барбара түүнээс нөхөртөө итгэдэг үү гэж асуухад 41 настай Мэрай Кейри заримдаа гэж хариулсан гэнэ. Мэрай Кейри нөхөртэйгээ танилцсаны гурван жилийн ойгоор хүү охин хоёр төрүүлсэн билээ. Хос хоёр хүүхдүүдээ Рок, Рой гэж дууддаг гэнэ. Дуучин бүсгүй хүүхдүүдээ камерын хараанд өртүүлэхээс үргэлж зайлсхийдэг бөгөөд энэ удаа ч мөн зургийг нь дарахыг зөвшөөрөөгүй ажээ.
Н.Энх