Хятадын эрдэмтэн үйлдвэрлэлийн нууц задруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Хятадын эрдэмтэн үйлдвэрлэлийн нууц задруулжээ

Хятадын эрдэмтэн Кезуй Хуань Америкийн хоёр ч фирмийн үйлдвэрлэлийн нууцыг Хятад, Германы талд задруулснаа хүлээн зөвшөөрчээ. Хуанийг АНУ-д эдийн засгийн тагнуул хийсэн  хэргээр шалгаж байжээ. Энэ хэрэг худалдааны нууцыг Хятадын компаниудад  задруулсан хамгийн сүүлийн жишээ юм. Кезуй Хуань АНУ-ын иргэний харьяалалтай боловч Хятадад төрсөн ажээ. Тэрбээр Америкийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Dow AgroSciences”, “Cargill Inc” -т ажиллаж байсан юм байна. Үйлдвэрлэлийн нууц задруулсан хэргээр Кезуй Хуаньд 25 жил шоронд хорих ял оноох юм байна. АНУ-ын шүүх яамны ерөнхий прокурор Лэнни Бройер  Кезуй Хуанийг Америкийн иргэншлээ ашиглан хөдөө аж ахуйн томоохон компанийн үйлдвэрлэлийн нууцыг задруулсан гэж буруутгажээ. Дээрх хэргээс нэг жилийн өмнө Хятадын нэгэн инженер “Ford Motors” компанийн үйлдвэрлэлийн нууцыг Хятадын машин үйлдвэрлэгчдэд задруулсан нь тогтоогдсон юм. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж