ОХУ-ын хилийн хотуудад малын халдварт өвчин дэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ын хилийн хотуудад малын халдварт өвчин дэгджээ

ОХУ-аас малын гаралтай галзуу өвчин манай улсад халдах магадлалтай тул анхаарал сэрэмжтэй байхыг ОХУ-ын “На Здоровье” буюу эрүүл энхий төлөө төрийн бус   байгууллагаас сэрэмжлүүлсэн байна. Уг өвчин нь малаас хүнд халдварлах аюултай ч хүнээс хүнд халдварлах боломжгүй аж. Манайхтай хил залгаа ОХУ-ын хэд хэдэн тосгонд 5-8 хүний эрүүл мэндийн байдал  хүндэвтэр  байгаа  аж. Хойд хөршийн эрүүл мэндийн зарим байгууллагууд уг асуудлыг  онцгой анхаарч байгаа бөгөөд зарим тосгоны иргэдийн эрүүл мэндийн байдлаас хамаарч тухайн бүсэд эрүүл мэндийн хязгаарлалт хийхэд бэлэн байгаа гэдгээ зарласан  аж. Галзуу өвчний голомт Новокузнецк, Иркутск, Чита зэрэг хотуудын ойролцох есөн  тосгоноос илэрсэн бөгөөд эхний ээлжинд халдваргүйжүүлэх арга хэмжээ авч байгаа юм байна. Харин манай улсын Дорнод аймгаас Баян-Өлгий аймаг хүртэлх хилийн бүсийн  нутгаар Халдвар судлалын төвөөс эрүүл ахуйн, болон халдварын судалгаа хийх тусгай багийг илгээх гэж байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Одоогоор хүний амь эрсдээгүй байгаа боловч цаашид нөхцөл байдал хаашаа эргэх талаар тодорхойгүй байна. Хил хамгаалах ерөнхий газраас “Ямар ч байсан сүртэй сураг ажиг  хараахан ирээгүй хэвээр байна. Хэрэв манай улсын хилээр ОХУ-аас өвчтэй мал нэвтрэх юм бол устгах тушаал өгөх талаар авч хэлэлцэх болно. Дуулиан болгох хэрэггүй. Малын галзуу өвчин нь малаас хүнд халдварладаг боловч хүнээс хүнд халдварладаггүй” гэсэн юм.  

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж