Энэ сарын 28-нд анх удаа таван тив даяар “Дэлхийн жүдогийн өдөр” хэмээн тэмдэглэхээр олон улсын жүдогийн холбооноос шийдвэрлэжээ. Тус арга хэмжээнд зориулан www.worldjudoday.com хэмээх вэб хуудсыг ч нээсэн байна. Уг өдөр нь жүдо бөхийг үндэслэгч, 1909-1938 онд Олон улсын олимпийн хорооны гишүүнээр ажилласан Жигоро Каногийн мэндэлсэн өдөр ажээ.
“Спортын шуудан” сонин