Ардчилсан намын Хяналтын хорооны хурлыг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын Хяналтын хорооны хурлыг хойшлуулжээ

Өнөөдөр 15.00 цагаас хуралдахаар зарлагдаад байсан Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны хурлыг хойшлуулжээ. Хуралдаанаас гарах шийдвэр нь улс төрийн үр дагавартай тул асуудлыг сайн нягталж, Хяналтын ерөнхий хороонд ирээд байгаа гомдлын талаар намын удирдлагын зүгээс нэмэлт мэдээлэл, тайлбар авахаар хуралдааныг хойшлуулсан байна. Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороонын хурлаар өнгөрөгч гуравдугаар сард болж өнгөрсөн намын ҮЗХ-ны дотоод сонгуулийн үеэр гарсан зөрчил, маргааны асуудлыг хэлэлцүүлэхээр зарим аймаг, дүүргийн намын хорооны гишүүд гомдол ирүүлээд байсан билээ. Энэ сарын 17-ны өдөр хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар намын Дотоод сонгуулийн хорооны тайланг хэлэлцэх үед уг асуудал мөн л сөхөгдсөн ч ҮЗХ-ын гишүүдийн олонхийн саналаар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, тодорхой тойргуудтай холбоотой маргааныг Хяналтын ерөнхий хороогоор шийдвэрлүүлэхээр үлдээсэн. Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гаригт хөлөө эмчлүүлэхээр Өмнөд Солнонгосыг зорьсон тул Хяналтын ерөнхий хорооны хурлыг ийнхүү хойшлуулсан бололтой.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж