Н.Багабанди Төрийн ордонд морилоод гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Н.Багабанди Төрийн ордонд морилоод гарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди өнөөдөр их үдэд Төрийн ордонд морилоод гарлаа. Тэрбээр эрхэмсэг янзаараа, Ерөнхийлөгч байх үеийнхээсээ ч залуухан, овор багатай болсон харагдав. Цэмцгэр саарал костюмтай, бас хоёр хамгаалагч дагуулчихаж. Ойрд бараа нь харагдаагүй болохоор сэтгүүлчид түүнтэй ярилцахыг хүссэн юм. Харин тэрбээр ярилцлага өгөх хүсэлгүй байгаагаа хэлж, харин хамтдаа зураг татуулъя хэмээн зургаа авахуулаад гарч явлаа. Тэр зуураа сэтгүүлчдийн ажил тавлаг байгаа эсэхийг асуугаад авав.
Ерөнхийлөгч асан Н.Багабанди УИХ-ын даргатай уулзаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар ороод гарсан сурагтай байгаа бөгөөд Оюутолгойн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлөх гурван хүний нэгд нэр дэвшээд байгаа талаар яриа сонсогдож байгаа юм. Ирэх лхагва гаригт болох Засгийн газрын хуралдаанаар ТУЗ-ийн гишүүдийн талаар хэлэлцэх бололтой байгаа юм байна. Түүнээс өмнө тэрбээр уулзах хүмүүстэйгээ уулзаад гарлаа гэж ордон хавиар ярилцаж байна.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж