
Учир нь “Wisdom” продакшны уран бүтээлчид киноныхоо нээлтийг зөвхөн зөвхөн “Тэнгис” кино театрт хийхээр төлөвлөж байсан бол давхар “Өргөө” кино театрт зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн уг киноны нээлтэд улс төр, урлаг, спортын нэр хүндтэй зочид оролцох бөгөөд “Тэнгис” кино театрт энэ сарын 20-ны 19 цаг 30 минутад нээлтээ хийх бол “Өргөө”-д мөн өдрийн 18.00 цагт албан ёсны нээлтээ хийх юм. Иймд орчин цагийн Монголын кино урлагийн хөгжлийн нэг шатаар ахиулах зорилгоор жинхэнэ уран бүтээлийн эрэлд хайгуулд шатаж яваа “Wisdom” продакшны бүтээл болох “Бодлын хулгайч” кинотой танилцахад нэг өдөр үлдэж буй нь энэ ажээ.
М.Урин