Монголын жүдочдоос тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар мөнгө, 66 кг-д С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа нар хүрэл медаль хүртсэн. Харин хоёр дахь өдөр Г.Одбаяр, С.Ням-Очир /хоёул 73 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар Абу Дабигийн татамид зодоглосноос С.Ням-Очир, Ц.Мөнхзаяа нар медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар тавдугаар байрт шалгарсан билээ. Тэгвэл өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр Э.Энхбат /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Б.Тэмүүлэн /-100 кг/, Н.Батсуурь /+100 кг/, П.Лхамдэгд /-78 кг/ нар барилдлаа. Улмаар Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр -100 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн байна. Мөн энэ жинд Б.Тэмүүлэн тавдугаар байрт шалгарсан бол эмэгтэйчүүдийн -78 кг-д хүч үзсэн ОУХМ П.Лхамдэгд бас шагналт тавдугаар байрт шалгарчээ.
Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит гран-при тэмцээн энэ сарын 16-18-нд Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид боллоо. Дэлхийн 60 орны 370 гаруй тамирчин зодоглосон тус тэмцээнд Монголын баг тамирчид эрэгтэй ес, эмэгтэй дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, дөрвөн тамирчин шагналт тавдугаар байрт шалгарснаар багийн амжилтаар 12 дугаар байрт шалгарчээ.
С.Цэлмэг