Европын холбоо нүүрсний салбарыг халж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Европын холбоо нүүрсний салбарыг халж эхэллээ

Европын холбоо байгальд ээлтэй эрчим хүчний талаархи бодлогын тайланг өнгөрсөн даваа гаригт олон нийтэд танилцуулжээ. Уг тайланд тусгаснаар бол, салхины эрчим хүчний салбар нь 2050 он гэхэд Европын холбооны эрчим хүчний голлох эх үүсвэр болох зорилтыг тэмдэглэжээ. 2020 он гэхэд Европын холбооны улс орнууд салхины эрчим хүчний салбарт 194 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх ажээ. Энэхүү хөрөнгө оруулалтын дүнд Европын салхины эрчим хүч үйлдвэрлэлийн чадамж одоогийнхоос гурав дахин нэмэгдэж, улмаар 2030 он гэхэд Европт 240 сая айл зөвхөн салхины эрчим хүчээр цахилгааны хэрэгцээгээ бүрэн хангах ажээ.
Гэхдээ үүний нэг сул тал нь цахилгааны үнэ өсөх явдал юм. Иймд, 2050 он гэхэд, өрхийн цахилгааны төлбөр бараг хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогоор дэлхийн эрчим хүчний хэрэглээний 30 хувийг зөвхөн нүүрснээс гаргаж буй юм. Өнгөрсөн 2010 онд дэлхийн нүүрсний олборлолт 6.3 хувиар нэмэгджээ. Харин Европын холбооны нүүрс олборлолт 1.1 хувиар буурчээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж