Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Галт зэвсгийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Хүний эрхийн дэд хорооноос боловсруулсан "Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "В" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад

3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "А" танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж