Хятадын эдийн засгийн өсөлт буурч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засгийн өсөлт буурч эхэлжээ

Хятадын Засгийн газар инфляцийн өсөлтийг тогтоон барих арга хэмжээ авч эхэлснээс хойш энэ оны гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт нь буурах хандлагатай болж иржээ. Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн есдүгээр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1 хувиар өссөн авч өмнөх улирлаас 9.5 хувиар буурсан байна. Эдийн засгийн өсөлт нь ийнхүү буурах болсныг АНУ, Европын өрийн хямралын нөлөө гэж тайлбарлаж байна. “Хятад улс эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, макро эдийн засгийн зорилтдоо хүрэхээр зорьж байна” гэж тус улсын Үндэсний статистикийн газраас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилүүдэд эрс нэмэгдсэн бөгөөд эдийн засгийн чадавхиар дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж