Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011.10.18/ үнэт цаасны арилжаагаар нийт 22 ХК-ийн 158.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 607.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 13 ХК-ийн 273.5 мянган ширхэг хувьцааг 73.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар есөн ХК-ийн 334.0 мянган ширхэг хувьцааг 85.4 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 144 хэлцэл хийсэн байна.
Өнөөдөр нийт 22 үнэт цаас арилжсанаас 13 үнэт цаасны ханш өсч, гурван үнэт цаасны ханш буурч, зургаан үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Дархан ЗБ” ХК-ийн үнэт цаасны ханш 15.0 хувиар өсч, “Улаанбаатар хивс” ХК-ийн үнэт цаасны ханш 7.14 хувиар буурсан байна.
ТОП-20 индекс 20108.42 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 370.74 нэгжээр буюу 1.88% өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд, 144.4 тэрбум төгрөг болсон байна.
Т.Маша