Австрийн Инсбрук хотод ирэх оны нэгдүгээр сарын 13-22-нд өсвөр үеийнхний өвлийн олимпийн анхдугаар наадам болно. Монголын тэшүүрийн шигшээ баг “Инсбрук-2012”-т залуу тамирчдаа оролцуулах зорилго тавин ажиллаж буй. Тус наадмын эрх олгох тэмцээн энэ оны сүүлчээр Канад, Норвеги, Германд болох ч өнөөх л зардал мөнгөний асуудлаас болж зөвхөн А.Энх-Ариун олимпийн эрхийн төлөө уралдах болжээ. Уг нь манай өсвөрийн тэшүүрчид БНХАУ-ын Чанчүнь хотын битүү гулгуурын талбайд БНХАУ-ын залуучуудын шигшээ багтай 20 хоногийн хамтарсан бэлтгэл хийж, энэ үеэрээ өсвөрийн улсын дээд амжилтыг хэд хэдэн удаа шинэчилжээ.
Д.Есүхэй
"Өдрийн шуудан" сонин