Ялтан шилжүүлэх гэрээг батлахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Ялтан шилжүүлэх гэрээг батлахыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Түүгээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд ялтан харилцан шилжүүлэх тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Гишүүд хуулийн төслийг хэлэлцээд уг гэрээг соёрхон батлах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхийг дэмжлээ. Одоогийн байдлаар Монголд БНХАУ-ын есөн иргэн ял эдэлж байгаа бол БНХАУ-д Монгол Улсын 30 орчим иргэн гол төлөв хар тамхи хил давуулсан, наймаалсан хэргээр хоригдож, зарим нь ял сонсох шатандаа яваа ажээ. Хэрэв гэрээ батлагдвал ял эдлэх хугацаа дуусахад нэгээс доошгүй жил үлдсэн тохиолдолд ялтанг харилцан шилжүүлж болох зэрэг нарийн зүйл заалтуудыг гэрээнд тусгаж өгчээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж