Женева хотын ойролцоох Европын цөмийн судалгааны төвийн том адроннын коллайдерыг ажиллуулж эхэлсэн байна. Протонын урсгалыг 27 км-ын тойргоор эсрэг тэсрэг чиглэлээр явуулж эхэлсэн байна. Одоо эрдэмтэд Франц, Швейцарийн хил орчимд 100 метрийн газрын гүн дэх тойргоор 100 хэт дамжуулалттай, 271 градус хүртэл хөргөсөн 22 км-ын урт зайд тавигдсан соронзонгуудын тусламжтайгаар протонын туяаг бараг гэрлийн хурдаар урсгах юм. Бичил хэсгүүдийн мөргөлдөөний үр дагаварыг судлан тэд хорвоогийн үүслийн нууцад нэвтрэхээр эрмэлзэж байна.
Холбоотой мэдээ