-Цусны хоёр дахь төв хэзээ ашиглалтад орох юм бэ?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл цусны аюулгүй байдлыг хангах асуудлаар зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжид гамшгийн үед цусны төвийг ямар ч тохиолдолд нурахгүй, бэлэн байдалд байхаар барихыг тусгасан юм. Тиймээс цусны хоёр дахь төвийг барихаар зураг төслийг гаргаж байна. Маш өндөр түвшинд барьж, ирэх онд ашиглалтад оруулна.
-Цусаар дамжих халдварыг илрүүлэх энэ аппаратын талаар юу хэлэх вэ?
-Энэ бол дэлхийн номер нэг автомат аппарат. Үүнийг оруулж ирэх, ажиллуулахын тулд 700 сая төгрөг төсөвт суулгасан. Үүнээс гадна В, С вирус, ХДХВ-ийн халдварыг илрүүлэхэд хэрэглэх оношлуур буюу урвалж нь өндөр өртөгтэй. Тиймээс эхний ээлжинд 500 хүнд л шинжилгээ хийх урвалжийг оруулж ирсэн. Цаашдаа Эрүүл мэндийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах замаар цусны шинжилгээ өгч байгаа хүмүүсээс төлбөр авдаг тогтолцоо руу шилжүүлэх бодолтой байна. Ингэж байж л энэ өндөр өртөгтэй, хүчин чадалтай аппарат ажиллана. Өмнө нь цусны шинжилгээний хариу 24 цагийн дотор гардаг байсан бол энэ аппаратыг хэрэглэснээр дөрвөн цагийн дотор гарах боломжтой болж байна. Ингэснээр манай ЦССҮТ дэлхийн хэмжээнд ажиллаж чадахаар боллоо.
"Өдрийн шуудан" сонин