Жуулчдын таван хувь нь өвөл ирдэг

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Жуулчдын таван хувь нь өвөл ирдэг

Монголчууд
аялал жуулчлалын салбараас энэ онд 200 сая төгрөг л олжээ. Нийт 450
мянга орчим жуулчдаас олсон энэхүү орлогын цаана тэдэнд зориулсан
зарлагаа бодолцох нь зүйтэй. Үүнийг тооцож үзвэл аялал жуулчлалын
салбарынхан энэ оныг алдагдалтай үдэж байгаа тухай мэдээлэл байна.
БОАЖЯ-ны зүгээс энэ асуудалд “Бид орлого, зарлагаа зөв бодож чадахгүй
байгаа учраас алдагдалтай гараад байна. Хэрэв аргачиллаа өөрчилбөл
алдагдалтай гарах учиргүй” гэсэн тайлбар өгч байна.

Манай улсад
дунджаар 60 гаруй улсын жуулчид ирдэг гэсэн судалгаа байдаг аж. Гэхдээ
Монголыг зорих жуулчдын ердөө 5 хувь нь өвлийн улиралд ирдэг байна.
Тиймээс салбарын яамны зүгээс цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,
ядаж л нийт жуулчдын 20 хувийг өвлийн улиралд хүлээн авдаг болохыг зорьж
байгаа ч  дэд бүтцийн өнөөгийн хөгжлийн байдал аялал жуулчлалын салбарт
зарим талаар нөлөөлдгийг онцлов.  

Эх сурвалж: Eagle TV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж