"Бороо гоулд” компаний захирал Жон Казаковын гэрт хулгай оржээ. Тэрбээр Зайсан дахь “Green Village” хотхоны нэгдүгээр давхарт зургаан өрөө байр энэ намраас эхлэн өндөр ханшаар түрээслэсэн аж. Түүнийг эхнэр, хүүхдийнхээ хамт унтаж байхад нь шөнийн цагаар гэрт нь хулгайч орж эхнэрийнх нь үнэт эдлэл, гоёл чимэглэлийг авахаар завдаж байгаад баригдах шахаад зугтсан байна. Хулгайч гэрээс нь нэлээд хэмжээний эд хөрөнгө хулгайлж амжсан аж. Сүүлийн үед уг байранд ажилласан харуул хамгаалалтынхныг гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байна.
Н.ГАРИГ
Зохиогчийн эрх: "Өдрийн шуудан" сонин
Зохиогчийн эрх: "Өдрийн шуудан" сонин