БНХАУ-ын Үндэсний чөлөөлөх армийн дайчид цагдаа нарын хооронд ширүүн тулаан өрнөлөө. Японы
Kyodo агентлагийн мэдээлснээр Гуанси мужийн цагдаагийн газрын байранд
хэрэг гарсан аж. 300-аад цэрэг цагдаагийн газрын байранд дайран орж, замдаа
таарсан хүнийг нүүр нүдгүй зоджээ. Цагдаа нар ч мөчөөгөө өгөлгүй нэмэлт хүч дуудан, цэргүүдтэй үзэлцсэн байна. Үүний улмаас цагдаагийн газрын байр бөмбөг дэлбэрсэн
мэт болж, 60-аад хүн эмнэлэгт хүргэгджээ. Эх сурвалжийн тооцоолсноор зодоонд 700 гаруй хүн оролцсон
аж. Мөн ойр хавьд явж байсан энгийн иргэд ч хэлмэгдсэн гэнэ.

Хүчнийхний зодоонд ноцтой бэртсэн хүн харьцангуй цөөхөн байна. Учир нь тэд хүйтэн зэвсэг, хутга мэс огт хэрэглээгүй зөвхөн
нударгаараа үзэлцжээ. Албаны хүмүүс тэдний зодолдсон шалтгааныг тас нууцалсан байна. Зарим эх сурвалжийн
мэдээлснээр газрын маргаанаас үүдэж, хүчнийхэн тэмцэлдсэн аж.
Ж.Даш
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин