Xан Хэнтий нутгийн яруу найрагч Ц.Нэргүй агсны уран бүтээл гэрэлт хөшөөнд мөнхөрлөө. Түүний уран бүтээлийг хойч үедээ таниулах, дурсгалыг нь мөнхжүүлэх зорилгоор энэхүү гэрэлт хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнг Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газар, Ц.Нэргүй агсны үр хүүхэд, төрөл төрөгсөдтэй нь хамтран байгуулжээ. Гэрэлт хөшөөний нээлтийн ажиллагаа өнгөрсөн есдүгээр сарын сарын 25-ны өдөр буюу намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр болсон юм.
Б.Батцэцэг