Лондонгийн биржийнхэн сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Лондонгийн биржийнхэн сургалт явуулна

Төрийн Өмчийн Хороо, Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн биржийн хооронд байгуулсан “Ажлын мастер гэрээ”-ний дагуу арилжааны шинэ систем нэвтрүүлэх ажлын хүрээнд “MILLENNIUM IT” системийн нэгдсэн сургалтыг нийт гишүүн брокер, дилерийн компаниудад зориулан өнөөдрөөс эхлэн явуулж байна.

Сургалт аравдугаар сарын 18-20-ныг хүртэл гурван өдөр Монголын хөрөнгийн биржийн байранд болох бөгөөд Лондонгийн Хөрөнгийн биржийн охин компани болох “MILLENNIUM IT” компанийн мэргэжилтнүүд удирдах ажээ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж