Эх орноор дүүрэн эх орончид

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Эх орноор дүүрэн эх орончид

Эх орноор дүүрэн эх орончид. Бүгд л  эх орондоо хайртай, эх орноосоо урвахгүй, газар шороогоо харамлах юм байх.  Хэрвээ газар шорооноос нь бурхан гуйвал өгөхгүй гэнэ. Бурхан гуай  намба алдаж  манай эх орноос гуйвал лав ам руугаа алгадуулаад онигоонд орохоор болчихлоо.  Мэдээж  бурхан  гэнэт гарч ирээд манай аль нэг ашигт малтмал ихтэй газар шорооноос гуйвал би ч бас өгөхгүй л гэнэ. Гэхдээ би эх оронч биш. Харин яагаад түүнээс газар шороогоо харамлах вэ  гэвэл  бурхан гуай ямар ч бүтээн байгуулалт хийж чадахгүй,  түүнд байгальд ээлтэй технолги байхгүй, манай улсад урьдчилгаа  тэрбум тэрбум доллар өгч чадахгүй. Бас хот босгож хүмүүсийг ажлын байртай болгож ,  төсөвт хэдэн төгрөг оруулж чадахгүй нь тодорхой.  Ийм дампуу амьтанд яалаа гэж газар шорооноосоо өгч байхав дээ. Тиймээс  нөгөө “эх орончид”-ын энэ “шийдвэр”-тэй бол санал нийлж байна аа.  Энэ Засгийн газар ч бас сайн ажиллаж байна шүү. Тэд Оюутолгойг бурханд өгч тэнэгтсэнгүй.  Харин ч дэлхийд алдартай  “Рио Тинто”-той түншиллээ.  Эхнээсээ мөнгө төгрөг нь орж ирээд хүмүүсээ ажилд авч эхэлсэн бололтой юм.  Уурхай дагасан бэсрэг хот босч  ихээхэн ашиг манай сангийн авдранд ашгүй орох нь. Түүний араас Тавантолгой гарч ирлээ.  Яг жинхэнээсээ ( хэвлийдээ жаахан баялагтай л бол дэлхийд данстай гэх жалга дов их болж дээ )  дэлхийд дээгүү рт орох энэ ордыг одоо сонгон шалгаруулалтаар шалгарсан  компанийг  гэрээт олборлогчоор ажиллуулах болно. Мөн л бурханд өгөхгүйгээр ажил хэрэгч чадварлаг менежерүүдийн гарт атгуулах гэж байна. Гэхдээ Монголын төр 100 хувийн эзэмшигчээр нь үлдэх аж. Иймэрхүү стратегийн ач холбогдолтой томоохон ажил урагшлах гэхээр нөгөө сайн дурын “эх орончид” гарч ирээд цээжээ дэлдэн  омогшоод байдаг үзэгдэл  олширдог хойно. Зэсийн үнэ  өндөр байхад Оюутолгойг  эргэлтэнд оруулах гэхээр эх орончид төв талбай дээр лүд хийж золигт гаргаад, “Айвенхоу майнз” –ын машин тэргийг өргөж авч шидээд галдан  шатагаад мөн ч их тэмцсэн дээ. Үнэхээр ард түмэн ордуудыг ашиглахын эсрэг байгаад байна уу гэхээр үгүй. Захын хүн л “Тэр ордуудаа бушуухан ашиглаад бидэнд хэрэгтэй юм хийгээч. Ядаж тэнд нь очоод ажилд орчих юмсан ” гэх. Тэгэхээр л  энх цагийн эгэл баатрууд маань гавъяат үйлсийн мөрөөдөлд автаж   байгаа нь ойлгогдоно.  Сүүлийн хэдэн жилд ард олны дундаас “төрсөн” эх орончдоос их л сонин дүр зураг харагдана. Тухайлбал,  “Урбанек” салат хийдэг Лхагважав   гэж  залуу бий. Хийсэн салат нь гайхалтай амттай. Нөгөө “Энэ боломжийг ашиглаад хөдөө байгаа ах дүүсдээ….” гэдэг шиг  энэ дашрамд  боломж олдсон дээр нь   “Лхагважав аа  хоолоо хачирлахдаа дандаа чиний салатнаас авдаг шүү. Баярлалаа” гээд хэлчихье.   Харин амттай сайхан салатаа хийгээд л хүмүүсийг баярлуулаад өөрөө баяжаад явж байхгүй  эх оронч болохын мөрөөдөлд автаж яваад нь  харамсмаар.  Хүн чаддаг  юмаа л хийх хэрэгтэй. Салат сайхан хийдэг атлаа “Оюутолгойг хэнд ч өгөхгүй, бурхан гуйсан ч өгөхгүй” өвчигнөөд байхын хэрэг юу байна. Мэдээж будда, аллах, христос  бууж ирээд Оюутолгойг гуйтлаа өдий. Харин тэр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүй ёсны асуудал гэдгийг эдийн засагч мэргэжилтэйн хувьд тэр залуу хэнээс ч илүү мэдэж байгаа.  Мэдэж байгаа зүйлээ мэдэхгүй царайлж, хийж чаддаг салатаа хийгээд л явахгүй шал дэмий юм руу дарцаглаж ороод юу хожив.

Үргэлжлэлийг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж