“Севилийн үсчин” дуурьтай

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

“Севилийн үсчин” дуурьтай

Дэлхийн хамгийн алдартай хошин дуурийн нэг болох Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь ирэх бямба гаригт буюу энэ сарын 22-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин эгшиглэх гэж байна. 49 дэх улирлын нээлтээ хийгээд удаагүй байгаа театрын байнгын үзэгчдийн хүсэн хүлээдэг энэхүү “Севилийн үсчин” дуурийг анх 1979 онд Монголын тайзнаа тоглож байсан юм. Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий “Севилийн үсчин” хэмээх хошин дуурийн үйл явдал 18 дугаар зууны үед Испанийн Севилья хотод өрнөдөг байна. Дуурийн гол дүрд Альмавива гүн тенор-Ч.Түмэндэмбэрэл, Розина сопрано-Н.Туяа, Фигаро (Үсчин залуу) баритон-А.Сайнбаяр, Бартоло (Розины асрагч) бас-Б.Алтанхуяг, Базилио (дууны багш) бас-Ч.Чинзориг, Берта сопрано-Ш.Наранчимэг, Амброжио баритон-Д.Шагдарсүрэн, Цэргийн дарга -Э.Бумхүү нар гоцлох юм. Харин симфони найрал хөгжмийн Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү удирдах юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж