Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.10.18-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2011 оны 10 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр  17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт  1 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 10-р сарын 19-ноос 10-р сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 20-нд төвийн нутгийн зарим газар, 21-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20, 21-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 22-нд зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Тухайн хотын нэрэн дээр хулганаа дархад тухайн хотын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ гарна. 5 хоногийн мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж