Феттелийн ялалт багт нь цом авчирлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Феттелийн ялалт багт нь цом авчирлаа

“Формула нэг”-ийн хөтөлбөрт ороод удаагүй байгаа Өмнөд Солонгосын гран-при уралдаан өчигдөр боллоо. Энэ гран-прид зохион бүтээгчдийн цомын эзэн баг тодорхой болжээ.

Өмнөд Солонгосын Ионамд байрлах Олон улсын авто тойргуулгад болсон уралдааныг Льюис Хэмильтон, Себаятьан Феттель нар тэргүүн эгнээнээс эхлүүлжээ. Хэдийгээр эхний эргэлт дээр Хэмильтон байраа хадгалж чадсан ч удалгүй Феттель түүний дотор талаар нь гүйцэж түрүүлсэн байна. “Макларен”-ы нэг нисгэгч ийнхүү тэргүүн байрын төлөө өрсөлдөж байхад, нөгөө нь шагналын тавцанд гарахын төлөө тэмцэж байсан. 14 дэх тойрогт Питлэйнээс Нико Росбергийн хамтаар гарахдаа шахуулсан ч удалгүй өмнө нь гарч чадсан. “Мерседес”-ийнхний аюултай уралдаан үүгээр дууссангүй. Виталий Петров Михаиль Шумахерыг мөргөж уралдаанаас гаргасан бол өөрөө дараагийн тойрогт замаас гарчээ. Ингээд аюулгүй машин гарч ирсэнээр нисгэгчдийн хоорондох зайг үгүй хийсэн. 21 дэх тойрогт уралдаан үргэлжилж эхлэхэд Феттель алдаа гаргалгүй байраа хадгалсан бол түүний багийнд анд Уэббер Баттоныг ардаа хийн гуравт орж ирсэн байна. Ерөнхийдөө Солонгосын гран-пригийн тэргүүн эгнээнд “Рэд Булл”, “Макларен” багууд явсан. Харин “Феррари”-гийн хоёр тав, зургадугаар байрыг эзэлжээ. Тэргүүлэгчийн өрсөлдөөнд ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. Себастьян Феттель энэ оны 10 дахь түрүүгээ авснаар багтаа зохион бүтээгчдийн цомыг нь авчирсан бол Хэмильтон удаалж, гуравт Марк Уэббер оржээ.

“Рэд Булл” зохион бүтээгчдийн цомд 140 онооны давуутай болсон байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж