87 төслийг худалдан авчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

87 төслийг худалдан авчээ

Ховд аймагт хэрэгжиж буй “Тогтвортой
амьжиргаа II” төслийн үндсэн зарчмын нэг болох төвлөрлийг сааруулах
зорилтын хүрээнд, хэрэгжүүлж буй төслүүдийн худалдан авах эрхийг суманд
өгснөөр орон нутгийн Засаг захиргаа, албан байгууллага тендер зарлах
болон худалдан авах үйл ажиллагааг Монгол Улсын хууль,төслийн журмын
дагуу нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах орон нутгийн
чадавх бүрдэж байна. Энэ онд төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн хүрээнд нийт
хэрэгжүүлсэн 87 төслийн худалдан авах үйл ажиллагааг сумын түвшинд
зохион байгууллаа. Сумын түвшинд худалдан авах үйл ажиллагааг удирдан
зохион байгуулж явуулах үнэлгээний хороонд давхардсан тоогоор нийт 170
хүн ажиллаж тендерийн бичиг баримтыг боловсруулж, төслийн бараа, ажлын
гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа.

Худалдан авах үйл ажиллагаа явуулсан аргачлалыг авч үзвэл олон нийтийн
санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжүүлсэн 44 төслийн 28
төслийг харьцуулалтын аргаар бараа худалдан авах, дөрвөн төслийг
харьцуулалтын аргаар , 12 төслийн олон нийтийн оролцоогоор, Бэлчээрийн
мал аж ахуйн эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн 170 төслөөс хоёр
төслийг харьцуулалтын аргаар бараа худалдан авах, 169 төслийг олон
нийтийн оролцооны аргаар тус тус гүйцэтгэгч нийлүүлэгчийг сонгон
шалгаруулсан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж