“Aspire Mining”-ийн хувьцаа өсөх боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

“Aspire Mining”-ийн хувьцаа өсөх боломжтой

Хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ эрхэлдэг MICC компани ээлжит судалгаагаа хийжээ. Энэ удаад Монголд голлон үйл ажиллагаа явуулдаг Австралийн “Аспайр Майнинг” компанийн хувьцаанд дүн шинжилгээ хийсэн байна.

“Аспайр Майнинг” /ASX:AKM/ компани нь Австралийн үнэт цаасны бирж дээр хувьцаагаа борлуулдаг. Аравдугаар сарын 17-ны байдлаар нэгж хувьцааны үнэ нь 0,440 австрали доллар, зах зээлийн үнэлгээ нь 237,5 сая австрали доллар байна. MICC-ийн шинжээчид нэгж хувьцааны үнийг 0,86 австрали доллар болох боломжтой гэж үнэлжээ.

“Аспайр Майнинг” компани нь Монголын хойд бүсэд нийт 11 хайгуулын лиценз эзэмшдэг, нүүрс, төмрийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй компани юм. Гол төсөл нь Хөвсгөл аймгийн нутагт орших Овоотын нүүрсний орд. Овоот төсөл нь JORC стандартаар 330.7 сая тонн коксжсон нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон.

Өнөөдрийн байдлаар “Аспайр Майнинг”-ийн 32.42 хувийг удирдлагууд нь, 19.90 хувийг SouthGobi, 6.09 хувийг Noble Group, 18.52 хувийг нь лицензийг анх худалдсан Монголын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бол 23.07 хувь нь Австралийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна. Компанийн удирдах төв Австралийн Пэрт хотод байрладаг аж.

Компанийн хувьцааны талаарх монгол хэл дээрх дэлгэрэнгүй судалгааг эндээс үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж