
Унгар улсад баруун төвийн үзэл баримтлал бүхий ФИДЕС нам парламентын хоёр дахь шатны сонгуульд гайхалтай амжилт үзүүлж одоогийн эрх баригч социалистуудыг бут ниргэжээ. Сонгуулийн тооллогын комиссоос гаргасан урьдчилсан дүнгээр бол ФИДЕС нам нийт сонгогчдын 68 хувийн саналыг авч чадсан байна. Энэ нь Унгарын парламентын 386 суудлаас 263 суудлыг нь эзэлнэ гэсэн үг юм. Унгар улсад коммунист дэглэм унаснаас хойшхи 20 жилийн хугацаанд аль нэг улс төрийн хүчин ийм том амжилт үзүүлсэн тохиолдол гарч байгаагүй юм байна. Ялалт байгуулсан ФИДЕС намын дарга Виктор Урбан ялалтаа тэмдэглэн хэлсэн үгэндээ “ Унгар улсыгн социализмын нурангинаас босгож ирнэ “ гэж амлажээ. Сонгуулийн дүнгээр Унгар улсын Ерөнхий сайдын албыг хаших болж байгаа тэрээр ажлын байруудыг шинээр бий болгож, хүнд суртлыг багасаган татварыг бууруулахаа амлаж байгаа юм. Тэрээр эх орноо олигархуудын дэглэмээс гаргаж үндэстний эв нэгдлийн шинэ дэглэмийг бий болгоно хэмээн зарлаж байгаа аж. ФИДЕС намын дарга болж өнгөрсөн парламентын сонгуулийг хувьсгал байлаа хэмээн хэлжээ. Харин сүүлийн 8 жилийн туршид Унгар улсыг захирч байсан социалистууд маш том ялагдал хүлээж сонгогчдын ердөө 15 хувийн саналыг л авчээ. Энэ нь парламентад 59 суудал л авах хэмжээний үзүүлэлт юм байна. Сонгуулийн дүн гарсны дараа Социалист намын бүх удирдлагууд огцрох өргөдлөө гаргасан байна.
М.Наст
Эх сурвалж ABC