2011 оны усны тооллогын дүн гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

2011 оны усны тооллогын дүн гарлаа

Өнөөдөр “Усны газар”-аас Монгол Улсын газар нутгийн хэмжээн дэх гадаргын усны энэ оны нэгдсэн тооллогын дүнг танилцууллаа. Уг тооллогын дүнгээр 21 аймгийн хэмжээнд нуурын ус 3126, устайд тооцогдох 6095 гол, мөн 8471 булгийн ус  тоологдсон байна. Энэ талаар Усны газрын дарга, улсын тоо бүртгэлийн комиссын дарга Ц.Бадрах “МУ-ын усны тухай хуулийн 8 дугаарт заасны дагуу бид чанарын төлөв байдал, мөн ширгэсэн голын тоо зэргийг судалгаа шинжилгээгээр гаргадаг учир тооллогыг хийсэн ” гэв. Мөн тус тооллогын комисст 56 ажлын хэсэг, 1564 хүн оролцсон бөгөөд 60 хоногийн турш хөдөө орон нутагт ажилласан аж.

Г.Хулан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж