МИАТ шинэ онгоцоо хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

МИАТ шинэ онгоцоо хүлээж авлаа

МИАТ ХК нь дахин нэг Боинг 767-300 агаарын хөлгийг түрээсээр ашиглахаар болжээ. Тус компанийнхан өнөөдөр Боинг 767-300 агаарын хөлгөө хүлээн авлаа. Ингэснээр нийт дөрвөн Боинг загварын агаарын хөлөгтэй болж байгаа аж. Шинээр хүлээн авсан Боинг 767-300 агаарын хөлөг нь бизнес ангилалын 18, энгийн ангилалын 245, нийт 263 зорчигчийн суудалтай, ижил төрлийн агаарын хөлөгтэй харьцуулахад газарт буулгүйгээр 11.000 км нисэх чадвартай гэдгээрээ давуу талтай аж. Багтаамж, алслалтын оновчтой шийдэл бүхий энэхүү агаарын хөлөг дэлхийн олон агаарын тээвэрлэгчид болон зорчигчдын талархалыг хүлээсэн юм. Энэ оны байдлаар дэлхийн хэмжээнд “Боинг” компани нь Боинг 767 төрлийн 1000 гаруй агаарын хөлөг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд зах зээлд амжилттай борлогдож байгаа аж.

МИАТ хувьцаат компани нь зорчигчийн олон суудалтай энэхүү агаарын хөлгөөр тогтмол нислэгийн үйлчилгээ үзүүлэхийн сацуу захиалгат нислэгээр аялал жуулчлалын эрэлттэй бүс нутаг болох Дубай, Саньяа, Сингапур, Ханой, Бангкок, Чежү арал зэрэг хотууд руу нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

1992 оноос хойш МИАТ  хувьцаат компани гурван Б727-200 агаарын хөлгийг олон улсын нислэгт ашиглаж байсан бол анхны дунд оврын онгоц Аэробус 310-300 онгоцыг ХБНГУ-аас шинэ техник технологийн хамт 1998 оны тавдугаар сараас түрээслэн авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлжээ. Улмаар 2008 онд уг онгоцыг худалдан авсан нь парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн томоохон ахиц дэвшил юм байна.  МИАТ хувьцаат компани нь агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үе шаттай шийдвэрлэхийн хэрээр өнөөгийн нислэгийн давтамжаа нэмэгдүүлэх, олон улсын нислэгээ өргөжүүлж Ази-Европыг холбосон стратеги бий болгох, энэ хүрээнд  АНУ-ын хотууд болоод ХБНГУ-ын Франкфурт, БНХАУ-ын Шанхай хотын чиглэлд шинэ нислэг нээх, агаарын тээврийн гуравдагч зах зээлд гарах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.

Өнөөдөр хүлээн авч буй Боинг 767-300 агаарын хөлгийн товч танилцуулгыг хүргэж байна.











Онгоц үйлдвэрлэсэн компани

АНУ-ын Боинг компани

Онгоцны загвар

Боинг 767-300

Суудлын тоо

263

Онгоц хөөрөх үеийн жин

162386 кг

Онгоц газардах үеийн жин

136077 кг

Шатахуун багтаах  хэмжээ

45 тонн

Хөдөлгүүрийн үйлдвэрлэгч

Ролл Ройс

Хөдөлгүүрийн төрөл

RB211-524H36

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж