Хязгаарлалтын бүсийн агаарын бохирдол буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Хязгаарлалтын бүсийн агаарын бохирдол буурчээ

Нийслэлийн агаарын чанарын албанаас Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээг өмнөх хэмжилтийн дүнтэй харьцуулах зорилгоор энэ сарын 12 ны өдрийн 17.00-22.00 цагийн хооронд Хязгаарлалтын бүс-д багтсан Баянгол дүүргийн 16 хороо буюу Гандангийн орчим, Чингэлтэй дүүргийн  11 хороо буюу 39 сургуулийн орчим, түүнчлэн Сүхбаатарын дүүргийн 12 хороо Номин худалдааны төвийн нутаг дэвсгэрт  шинжилгээ хийжээ.

AQMS- 9000 агаар орчинд мониторинг хийх хөдөлгөөнт автомат системийн тусламжтайгаар орчны агаар дахь PM10 тоосны агууламж, CO угаарын хийн агууламж, SO2  хүхэрлэг хийн агууламж, NO2 азотын хийн агууламжийг тодорхойлох зорилгоор 30 минутын давтамжтайгаар хэмжилт хийсэн байна. Энэхүү шинжилгээний дүнг 2009 онд хийсэн орчны шинжилгээний дүнтэй харьцуулсан бөгөөд хэмжилт хийсэн цэг нь адил юм байна.

Энэхүү шинжилгээний дүнгээс харахад агаарын бохирдол буурсан үзүүлэлттэй байна.

Шинжилгээний дүнг доорх графикаар үзүүллээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж