Мияаги муж дахь амьтны хүрээлэнгийн эзэд хүүхдүүдийг баярлуулахын тулд хулсны баавгай авчирахаар Хятадын талтай ярилцсан боловч ийнхүү Засгийн газраас дэмжлэг хүсчээ. Япон, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх жил тохиож байгаа. Гэхдээ хоёр талын харилцаа Сэнкаку арлын маргаантай асуудлаас болж таагүй байгаа билээ. Японы Ерөнхий сайд Ёшихико Нода ирэх арванхоёрдугаар сард Хятадад айлчлах үеэр тус улсын ерөнхийлөгч Ху Жинтаод энэ асуудлыг сөхөж тавина гэж Токиогийн эрх баригчид найдаж байгаа юм байна. Хятад улс 1972 онд дипломат харилцааны бэлгэдэл болгож, Токиогийн Үеногийн амьтны хүрээлэнд хулсны хоёр баавгайг бэлэглэж байжээ. Харин 2000 онд хос баавгайг газар хөдлөлтөд ихээр сүйдсэн Кобэ хотын эрх баригчдын хүсэлтийн дагуу тус хотын амьтны хүрээлэнд шилжүүлсэн ажээ. Японд Үеногийн хоёртой нийлээд 11 хулсны баавгай байгаа ажээ. Гэвч тэдгээр өхөөрдөм амьтад Хятадын талын өмч хэвээр гэнэ. Үеногийн амьтны хүрээлэнд буй хулсны хоёр баавгайг хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу жилийн 950,000 ам.долларын түрээсээр 10 жил байлгахаар тохиролцсон ажээ.
Япончууд Хятадаас хулсны баавгай гуйжээ
Японы эрх баригчид газар хөдлөлт, цунамид өртсөн мужийн Сэндэй хотын амьтны хүрээлэнд хулсны баавгай авчирахаар Хятадын Засгийн газарт хүсэлт гаргах гэнэ.
Н.Энх