БНСУ-ын Соёлын сангийн тэргүүнийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Соёлын сангийн тэргүүнийг хүлээн авч уулзав

ИХ-ын дэд дарга Г.Батхүү өнөөдөр БНСУ-ын Соёлын сангийн тэргүүн Пак Бо Хи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү, БНСУ-ын Соёлын сангийн тэргүүн, БНСУ-ын үндэсний ‘’Сахиусан тэнгэр’’ чуулгын тэргүүн Пак Бо Хиг Монголд хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

БНСУ-ын Соёлын сангийн тэргүүн Пак Бо Хи Монгол-Солонгосын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгааг онцлоод, өнгөрсөн жил болсон БНСУ-ын Үндэсний дайны 60 жилийн ойд зориулсан тоглолтыг дэлхийн 21 оронд очиж тоглосны дараагаар Монгол Улсад хийх гэж байгааг дуулгалаа. Солонгосын ‘’Сахиусан тэнгэр’’ нэртэй чуулгын уран бүтээлч хүүхдүүд дэлхийн олон орны ерөнхийлөгчдийн урилгаар тоглолт хийдэг бөгөөд АНУ-ын ерөнхийлөгчийн урилгаар зургаан удаа тоглолт хийсэн төдийгүй НҮБ-ын Ерөнхий Ассемблейн байранд хоёр удаа тоглолт хийж байжээ.

БНСУ-ын ""Сахиусан тэнгэр” чуулга Монгол Улсад ирэх арваннэгдүгээр сарын 6-10 ны өдрүүдэд тоглолт хийнэ. Энэхүү тоглолтыг Боловсролын дэд сайд хатагтай Ч.Куланда зохион байгуулж байгааг уулзалтын еэр Солонгосын төлөөлөгчид хэллээ.

УИХ-ын дэд дарга Г.Батхүү уулзалтын үеэр ‘’Монгол Солонгос хоёр улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. УИХ-ын дэд даргын хувьд би ‘’Баг сумдын үндэсний холбоо’’-г байгуулан БНСУ-ын шинэ тосгон хөдөлгөөнтэй хамтран ажиллаж байна. Цаашид ард иргэдийн оюун сэтгэлгээг өөрчилж, улсын хөгжил багаас гэдэг ойлголтыг түгээхийн тулд ""Шинэ тосгон"" хөдөлгөөнтэй хамтран ажиллана. Мөн соёл урлагийн чиглэлээр дэлхий нийтэд энх тайвныг түгээх эрмэлзэлтэй, солонгосын үндэсний чуулга манай улсад тоглох гэж байгаад сэтгэл өндөр байна. Соёл урлагаар дамжин хоёр улсын хоорондын харилцаа өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаа""-гаа илэрхийллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж