сард Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулсаар өдөртөө дулаарна.
Агаарын температурын дундаж 0-4 хэм хүйтэн байх аж. Харин говийн
нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 0-4 хэм дулаан байх төлөв
ажиглагджээ. Энэ долоо хоногт Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтайн өвөр говь болон
говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө гурван хэм дулаанаас хоёр хэм
хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн,
өдөртөө 5-10 хэм дулаарах юм байна. Энэ жил өмнөх жилүүдийн дунджаас
дулаан байх төлөвтэй байгаа ч жил бүр агаарын температур харилцан
адилгүй байдгыг Ус, цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж
байна. Тухайлбал: 1982, 1990, 1995, 2001, 2005, 2006 оны аравдугаар сард
ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэмээр дулаан байсан бол 1981,
1987, 2000 оны аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4
хэмээр хүйтэрч, Завхан, Баянхонгорын өмнөд хэсгээр 12-17, бусад нутгаар
18-24 хэм хүрч хүйтэрч байжээ.
Олон жилийн дунджаар сарын
сүүлчээр 1-6 сантеметр зузаан цасан бүрхүүл тогтдог боловч цас их орсон
жил уулархаг нутгаар 3-13 сантеметрт хүрдэг байна. Харин говийн
аймгуудын нутгаар цасан бүрхүүл түр зуур тогтоод арилдаг тухай цаг
уурчид хэлсэн юм. Харин салхины хурд секундэд 16 метр хүрч, ширүүсэх
үзэгдэл Ховд, Өмнөгов аймагт 5-10, бусад нутгаар 1-6 удаа ажиглагддаг
байна. 1985, 1986 оны аравдугаар сард Өмнөговь, Дорноговийн нутагт
салхины хурд секундэд 20-24 метр, 2000 онд Баян-Өлгий, Говь-Алтайн
нутгаар 34-40 метр, 2002 онд Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим
нутгаар 28-34 метрт хүрч, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байсан
нь хамгийн ширүүн салхи байсан гэж тэмдэглэгдэн үлджээ.