Голомт банк Японы найрал дуучдыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Голомт банк Японы найрал дуучдыг дэмжинэ

Ирэх 6-р сарын 5-ны өдөр Японы  найрал дууны “Papas” хамтлаг, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоний уран бүтээлчид, Хөгжим бүжгийн коллежийн оюутнуудтай  хамтран  хандивын нэгдсэн тоглолт хийх гэж байна.
Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдийг хоёр орны уран бүтээлчид хамтран амилуулах энэхүү тоглолтоос олох  орлого хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн авьяас мэдлэгийг хөгжүүлэхэд зарцуулагдах бөгөөд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Голомт банк энэхүү хандивын тоглолтыг дэмжин ажиллаж, хорвоог таньж мэдэх их хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхэд  багачууддаа бага ч атугай баяр баясал бэлэглэхийг зорьжээ.
Соёлын Төв Өргөөнд 6-р сарын 5-ны бямба гаригийн 15 цагаас тоглогдох уг тоглолтонд “Carmen” “Cavalleria Rusticana” зэрэг дэлхийн сонгодог дууриудын хэсгээс тоглоглогдохоос гадна  “Халуун элгэн нутаг” “Koujou no Tuski” зэрэг Монгол-Японы  нийт шилдэг  10 бүтээл тавигдах юм.
Сонгодог урлагийн мэдрэмжээ Япон уран бүтээлчдийн авьяас чадвараар  баяжуулж, хүүхдийн  төлөөх гэгээн үйлсэд Голомт банктай нэгдэн ажиллахыг хүссэн хэн бүхэнд уг  тоглолтын үүд хаалга нээлттэй байна.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 331844 дугаарын утаснаас лавлана уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж