Гоол: Жеррард 68’ (1:0), Эрнандес 81’ (1:1).
"Ливерпуль": Пепе Рейна, Келли, Каррагер, Шкртел, Энрике, Лукас (Хендерсон, 57), Адамс, Даунинг, Джеррард, Кюйт, Суарес.
"Манчестер Юнайтед": Де Хеа, Смоллинг, Фердинанд, Эванс, Эвра, Жонс (Эрнандес, 76), Флетчер, Пак Жи Сун (Нани, 69), Гиггз, Янг (Рүүни, 69), Уэлбек.
Энэ тоглолтын дараа Манчестер хотын өөр нэгэн баг “Сити” талбайдаа хүчирхэг “Астон Вилла”-г 4:1-ийн харьцаатай хожиж, 22 оноотойгоор Премьер лигийг тэргүүлж эхэллээ. Тоглолтын эхний 28 дэх минутад булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Мика Ричардсын цээжинд цохин газар унагахад Марио Балотелли унаж татан, нэгэн гоёмсог гоолыг оруулав. Нэгдүгээр хагас үүнээс өөр гоолгүй “Сити”-гийн тэргүүллээр өндөрлөлөө. Харин хоёрдугаар хагасын 47 дахь минутад Англи хэв маягийн бус “өвөрмөц” тоглолттой гэгддэг Адам Жонсон мөн л булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг тогтоон хаалганд цохин гоолдлоо. Улмаар “Сити” багийн ахлагч Винсент Компани 52, Жеймс Милнер 71 дэх минутад гоол оруулснаар тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Харин зочдоос 65 дахь минутад Стефен Уарнок гоолдон, багтаа нэр төрийг авчирчээ.
Энэ жил Английн Премьер лигийг Манчестер хотын багууд гайхалтай эхлүүлж байна. Тэд есдүгээр тойрогт “Улаан чөтгөрүүд”-ийн “Мөрөөдлийн театр”-т тулна.
Бусад тоглолтын хувьд шуугиан гарсангүй. “Арсенал” талбайдаа “Сандерлэнд”-ийг 2:1-ийн харьцаатай буулган авахад багийн ахлагч ван Перси хоёр гоолоор “дубль” хийжээ. Харин хойт Лондонгийн өөр нэгэн баг болох “Тоттенхэм”, “Нью Касл”-ийн талбайд зочлон, 2:2-ийн харьцаатай тэнцжээ.
“Ливерпуль” 1 – 1 “Манчестер Юнайтед”
“Манчестер Сити” 4 – 1 “Астон Вилла”
“Норвич Сити” 3 – 1 “Свонси Сити”
“Квинс Паркер Рэйнжерс” 1 – 1 “Блекбэрн”
“Стоке Сити” 2 – 0 “Фулхэм”
“Уиган” 1 – 3 “Болтон”
“Челси” 3 – 1 “Эвертон”
“Вест Бромбич” 2 – 0 “Волвес”
“Арсенал” 2 – 1 “Сандерлэнд”
“Нью Касл” 2 – 2 “Тоттенхэм”