
Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Англичууд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг Монголын Хөрөнгийн биржид нэгтгэх санал тавьсан нь үнэн. Энэ саналыг Монголын Хөрөнгийн биржийнхэн судалж байгаа. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг Монголын Хөрөнгийн биржид нэтгэж таарах байх” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос энэхүү саналыг боломжгүй гэж үзэж байгаа аж. Тус хорооны дэд дарга Б.Даажамба “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд Монгол Улсын бүх мэдээлэл бий. Энэ мэдээлэл манай улсын маш чухал нууцын зэрэглэлд багтдаг. Тиймээс энэ асуудлыг Тагнуулын ерөнхий газрынхан эцэслэн шийднэ” гэж байгаа юм.
Лондоны Хөрөнгийн биржийнхний тавьсан эхний саналыг Монголчууд хүлээж авсан. Харин тэдний тавьж буй дараачийн санал нь Монгол Улсын нууцад халдаж буйг албаны хүмүүс хэлж буй юм. Англичууд манай Хөрөнгийн биржийг орвонгоор нь эргүүлэхээр шийдсэн юм болов уу.
Р.САРАНГОО
"Улс төрийн тойм" сонин