Амралтын өдрүүдэд хагас сая мод тарьжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд хагас сая мод тарьжээ

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын  хоёр дахь долоо хоногийн амралтын өдрийг мод тарих бүх нийтийн өдөр болгосон. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд “Ногоон хот” аяныг зарласан юм. “Ногоон хот” аянд Нийслэлийн төвийн зургаан дүүргээс 17600 хүн оролцжээ. Харин бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр орон даяар 2463 байгууллага, 79863 иргэн гар бие оролцож, хагас сая гаруй мод тарьжээ. Мөн “Ногоон хот” аяны хүрээнд “Гол, усаа хаярлая” уриан дор оюутнууд болон төрийн албан хаагчид, гэрээт цэргийн албан хаагчид Туул, Сэлбэ, Улиастайн гол орчмыг цэвэрлэсэн байна.  

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж