Б.Мөнгөнтуул 11 дүгээр байрт бичигдээд байна

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул 11 дүгээр байрт бичигдээд байна

FIDE-гийн эмэгтэй шатарчдын гран-при тэмцээний энэ оны гурав дахь цуврал тэмцээн ОХУ-ын Нальчик хотноо үргэлжилж байна. Тэмцээнд их мастер Б.Мөнгөнтуул, ОХУ-ын эгч, дүү шатарчид болох Надежда, Татьяна Косинцева, Екатерина Ковалевская, Александра Костенюк, Алиса Галиямова, Украйны Катерина Лагно, Болгарын Антоанета Стефанова, Литвийн Виктория Чмилите, Хятадын Жао Сьюэ, Жу Венжун, Катарын Чжу Чень нарын шилдэг 12 шатарчин өрсөлдөж байгаа юм. Өчигдөр тэмцээний долоо дахь өргийн тоглолтууд болсон бөгөөд их мастер Б.Мөнгөнтуул өдгөө 1,5 оноотой 12 шатарчнаас 11 дүгээр байрт бичигдээд байна. Тэмцээний найм дахь өргийн тоглолтууд өнөөдөр болох бөгөөд Б.Мөнгөнтуул өнөөдөр Хятадын их мастер Жу Венжунтэй цагаанаар тоглоно. Долоон өргийн дараах байдлаар Жао Сьюэ нэг ч хожигдолгүй, 6,5 оноотой манлайлж байна.

Тэмцээн энэ сарын 21-нд өндөрлөнө.

Б.Мөнгөнтуулын тоглолтын дүн:

1. Б.Мөнгөнтуул ½ – ½ Екатерина Ковалевская /ОХУ/
2. Б.Мөнгөнтуул ½ – ½ Катерина Лагно /Украйн/
3. Чжу Чень /Катар/ 1 – 0 Б.Мөнгөнтуул
4. Б.Мөнгөнтуул 0 – 1 Жао Сьюэ /Хятад/
5. Надежда Косинцева /ОХУ/ 1 – 0 Б.Мөнгөнтуул
6. Б.Мөнгөнтуул 0 – 1 Антоанета Стефанова /Болгар/
7. Татьяна Косинцева /ОХУ/ ½ – ½ Б.Мөнгөнтуул

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж