аймгийн ноолуурын ченж Б, Х гэдэг ах дүү нарын амийг нь хөнөөн,
машинтай нь шатаасан хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард тус аймагт гарсан.
Уг хэргийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат 20- 22 настай
Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нар бүлэглэн үйлдсэн нь тогтоогдсон юм.
Харин аравдугаар сарын 12-нд болох байсан ч хойшлоод байсан эл хэргийн
шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхэд
болж, тэдэнд цаазын дээд ял оноожээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын
14-нд ах дүү хоёр ноолуурын ченж бусдаас их хэмжээний ноолуур авахаар
боллоо хэмээн гэрээсээ 20 сая төгрөгтэй гарсан ч сураггүй болж,
цагдаагийнхан тэдний цогцос болон шатсан машиныг долоо хоногийн дараа
тус аймгийн Баяннуур сумаас 10 гаруй км-т орхисон байсныг олсон. Хэрэг
гарснаас долоо хоногийн дараа ченжүүдийг хөнөөхөд голлох үүрэг
гүйцэтгэж, хэргийг толгойлсон К.Ерлан гэгч нь нууцаар БНХАУ-ын хил
даван, Шинжаан руу зугтсан байна. Эхэндээ дээрх хэрэгт Ш.Адалбек,
Ж.Ганибет нарыг сэжиглэн шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад хэргийг
хамтран үйлдсэн К.Ерлан гэгч хил давсан болох нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллага энэ тухай БНХАУ-ын хууль хяналтын байгууллагад
мэдэгдэж, улмаар тус улсын цагдаа нар Шинжаанд бүгж байсан К.Ерланыг
эрэн сурвалжилж, баривчлан манай талд хүлээлгэн өгсөн байна.