Дэлхийн банкны санхүүжилтээр 1997 оноос эхлэн нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн Нийтийн аж ахуйг сайжруулах төсөл /НААСТ/-ийн хоёрдугаар үе шат өндөрлөж, төслийн удирдах нэгжээс өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төслийн хүрээнд хийж, гүйцэтгэсэн ажлаа тайлагнах өдөрлөг, үзэсгэлэнг өнөөдөр Хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Нийтийн аж ахуй, тэр тусмаа гэр хорооллын өрх айлуудын амьдрах орчин, тав тухтай амьдралд бодит хувь нэмэр оруулах үр дүнтэй, чухал ажил хийж гүйцэтгэсэн НААСТ-ийн тайлагнах өдөрлөгт Улаанбаатар хотын удирдлагууд, НААСТ-ийн удирдах нэгж, гүйцэтгэгч, хамтран ажилладаг байгууллагууд, Ус сувгийн удирдах газрын удирдлага, иргэдийн бүлгүүд оролцох юм байна. Өдөрлөг, үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 14.00 цагаас Хүүхдийн ордонд болох бөгөөд үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх юм.
Т.Маша