Францийн сонгогчид социалистуудад ам сайтай байгаа бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Николя Соркозийн нэр хүнд буурч байгааг урьдчилсан санал асуулга харуулсан байна. Гэсэн хэдий ч Николя Саркози ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа нэрээ дэвшүүлэх магадлал өндөр байгаа юм. Зүүний үзэл баримтлалтай улс төрчдөөс ОУВС-ийн тэргүүн асан Доминик Стросс-Кан ирэх сонгуульд нэр дэвших магадлал хамгийн их байсан авч секс дуулианд орооцолдсоноос түүний нэр хүнд шороотой хутгалдсан билээ. Өнгөрсөн ням гаригт болсон нэр дэвшигчдийн урьдчилсан санал асуулгад 2.6 сая хүн саналаа ирүүлжээ. Глобалчлалыг эсэргүүцэгч Арнод Монтебург 17 хувийн санал авсан нь олныг гайхашруулсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодорсон Холланде банкны тогтолцоог сайжруулах арга хэмжээ авч, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдлыг арилгах бодлого хэрэгжүүлэхээ амласан байна.
Николя Саркозигийн нэр хүнд унажээ
Францын ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэллээ. Социалист намын Франсуа Холланде ирэх сонгуульд одоогийн ерөнхийлөгч Николя Саркозитой өрсөлдөх эхний нэр дэвшигчээр тодорчээ. Хэрэв тэрбээр сонгуульд ялалт байгуулвал Францын социалистууд 17 жилийн дараа Элисейн ордонд дахин суух ажээ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн урьдчилсан санал хураалтаар тэрбээр Францын зүүний үзэл баримтлалт Мартин Обриг ялж, 56 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Парис хотод социалистууд энэ ялалтыг тэмдэглэн ирэх жилийн дөрөвдүгээр сард эхлэх Францын ерөнхийлөгчийн сонгуулийн “Хэцүү даваа”-г хүлээж байгаа гэнэ.
Н.Энх