Ногоон намаас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.17-нд нийтлэгдсэн

Ногоон намаас мэдээлэл хийнэ

Монголын ногоон намын удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийнэ. Мэдээлэл МНН-ын байранд 13.00 цагт болох юм байна. Тэд МНН-ыг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргасан Дээд шүүхийн шийдвэрийг тайлбарлах, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбатад мэдэгдэл хүргүүлэх талаар ярих аж.

Дээд шүүхийн хуралдаанаар өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр хуралдсан тус намын ээлжит их хурлаар намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүд нь Улс төрийн намын тухай хууль болон тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт харшлаагүй гэж үзэв. Иймээс Ногоон намын ээлжит их хурлаас намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүдийг улсын бүртгэлд бүртгэх нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд харшлахгүй гэж Улсын Дээд шүүх үзэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн юм.


С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж